Баасан, 2024-04-19
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, хандлагыг судлав

Авлигатай тэмцэх газар “Нийгэм улс төрийн боловсрол” ТББ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, хандлагыг тодорхойлох судалгаа”-г зохион байгууллаа.
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, авлигын асуудалд хандах хандлага, авлигатай холбоотойгоор гарч буй эрсдэлүүдийг тодорхойлж, цаашид авлигыг бууруулах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэхэд ашиглах санал, зөвлөмж дэвшүүлэх нь уг судалгааны гол зорилго байв.
 
Судалгааны дүнгээс харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд авлига хамгийн түгээмэл тохиолддог салбар нь нэгдүгээрт, эрүүл мэндийн салбар, хоёрдугаарт, боловсролын салбар, гуравдугаарт, нийгмийн халамж, үйлчилгээний салбар (тендер, худалдан авалт), дөрөвдүгээрт, цагдаа, шүүх гэж дүгнэгджээ.
 
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд авлигад хамгийн өртөмтгий салбарыг дараах байдлаар нэрлэж байна:
 
 
Чанарын судалгааны явцад гарсан кейсүүдээс харахад авлигад өртөх, ялгаварлан гадуурхах, үл ойшоох, эрх, эрх чөлөөг нь зөрчих, чирэгдүүлэх, дарамтлах гэх мэт шударга бус асуудлууд тогтмол тулгардаг болох нь харагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд авлигад өртөж байгаагаа зарим нь мэддэггүй, тэрчлэн авлигын талаар ойлголт, мэдээлэл муутайг нь ашиглаж авлига авч байсан тохиолдлууд гарсаар байна.
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд авлигын асуудалтай холбогдсон ч хаана, хэрхэн хандахаа мэддэггүй, мэдээллийн нууцлал хангагддаг эсэхэд итгэлгүй байдгаас авлигыг мэдээлдэггүй байна. Зарим тохиолдолд авлигын асуудалд холбогдсон бол өөрөө нотолж чаддаггүй, баримт нотолгоотой байсан ч цагдаа, шүүхийн байгууллагад очиход эрх зүйн мэдлэггүйгээс хүндрэл үүсдэг, эргээд өөрөө асуудалд ордог тул авлигыг мэдээлэх сонирхолгүй болох нь харагдлаа гэж судлаачид дүгнэжээ.
 
 
 
Судалгааны дэлгэрэнгүй тайлантай 
 
https://iaac.mn/files/6e396b8e-a4cd-41d6-8a42-535892425542/Khugjliin%20berkhsheeltei%20irged,sudalgaa2020.01.13.pdf танилцана уу.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, хандлагыг судлав
2020-01-17 11:41:10
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0