Бямба, 2024-04-20
Улаанбаатар хотод АИ-92 автобензин болон дизель түлшний 33 хоногийн нөөц байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 154,500 тонн шатахууны нөөцтэй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв.

Тодруулбал,

  • А-80 автобензин 11,113 тонн,
  • АИ-92 автобензин 53,404 тонн,
  • АИ-95 автобензин 6,866 тонн,
  • Дизель түлш 78,759 тонн байна.

Өөрөөр хэлбэл, манай улс АИ-92 автобензиний 40, АИ-95 автобензиний 51 хоногийн, А-80 автобензиний 67, Дизель түлшний 29 хоногийн нөөцтэй байгаа юм.

Харин Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 автобензиний 33, АИ-95 автобензиний 59, дизель түлшний 33 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 700.7 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 14.8 мянган тонн, АИ-92 автобензин 245.1 мянган тонн, АИ-95/98 автобензин 12.5 мянган тонн, дизель түлш 347.5 мянган тонн, онгоцны түлш 21.6 мянган тонн, бусад 59.3 мянган тонн байна.


Улаанбаатар хотод АИ-92 автобензин болон дизель түлшний 33 хоногийн нөөц байна
2022-06-02 13:02:30
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0