Баасан, 2024-04-19
Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас "Өлзий" төв хүртэлх замыг шинэчилжээ

Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас "Өлзий" төвийн уулзвар хүртэлх замын асфальт бетон хучилт болон тэмдэг, тэмдэглэгээг хийж дуусжээ.

Уг замын хөдөлгөөнийг 2022 оны зургаадугаар сарын 3-ны өдөр хаагаад байсан юм. Энэ хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшнийг тааруулах, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэжээ.

Зам засварын ажлыг "Заабар" компани хийсэн байна.​


Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас "Өлзий" төв хүртэлх замыг шинэчилжээ
2022-06-06 15:48:12
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0