Пүрэв, 2024-03-28
Наадмын өдрүүдэд үргэлжлүүлэн ес хоног амарна

Үндэсний их баяр наадам долоодугаар сарын 11-13-ныг дуустал үргэлжилнэ. Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн:
4.1.1-д Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдөр бүх нийтээр амарна гэж заасан.

Энэ жилийн тухайд долоодугаар сарын 9, 10-нд бямба, ням гарагийн амралтын өдөр, 11-15-ны   даваагаас баасан гарагт бүх нийтийн амралт таарч байна. Харин 16, 17-ны өдөр дараагийн бямба, ням гарагийн амралт үргэлжилж, долоодугаар сарын 18-ны даваа гарагаас ажлын өдөр эхэлнэ.  



Тиймээс баяр наадмын өдрүүдэд үргэлжлүүлэн бүх нийтээр ес хоног амрахаар байна. 


Наадмын өдрүүдэд үргэлжлүүлэн ес хоног амарна
2022-06-07 14:49:31
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ