Баасан, 2024-03-29
Бямба гарагт “Буянт-Ухаа” цогцолбороос Сүхбаатарын талбай хүртэлх замыг түр хаана

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг зургаадугаар сарын 11-нд буюу Бямба гарагт зохион байгуулна. Өмнө нь Тэрэлж, Цонжинболдогт зохион байгуулдаг байсан эл наадам энэ жил Сүхбаатарын талбайд өрнөх юм.

Зургаадугаар сарын 11-ний өдөр мото спортынхон Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” цогцолбор-Хүннү молл-Уулын зам–Наадам центр-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлд парадаар орж ирэх юм. Үүнтэй холбоотойгоор дээрх чиглэлд 12:00-14:00  цагийн хооронд хэсэгчилж  зам хаана.

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн хяналтын газраас 30 цагдаагийн албан хаагч ажиллаж, замын зохицуулалт хийхээр болжээ.

Харин 14:30 цагаас Сүхбаатарын талбайд “Талын салхи” наадам нээлтээ хийнэ. Энэ үеэр ховор нандин мотоциклын үзэсгэлэн, үзүүлэх тоглолт, мотоцикл болон дагалдах хэрэгслийн худалдаа, хоол үйлчилгээ, циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт болно.

Мөн мото клуб,  алдартай тамирчдыг танилцуулна. Энэ удаагийн фестивалийг “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулна. Хөдөө, орон нутаг 21 аймгийн болон монгол туургатан улсуудын төлөөлөл 100 гаруй мотоцикл сонирхогчид  оролцох юм.


Бямба гарагт “Буянт-Ухаа” цогцолбороос Сүхбаатарын талбай хүртэлх замыг түр хаана
2022-06-10 09:41:07
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ