Баасан, 2024-04-19
Богд уулруу Сүхбаатарын талбайгаас автобус явж байна

Иргэд амралтын өдрүүдэд Богд ууланд алхах нь сүүлийн жилүүдэд эрс нэмэглсэн билээ. Ханиад, утаа ихтэй үед цэвэр агаарт цээж дүүрэн амьсгалах нь биеийн эсэргүүцэл сайжирч, эрүүл амьдрах зөв хэвшил болдог. Хувийн авто машингүй иргэд Богд уулруу нийтийн автобусаар зорчих боломжтой болжээ. Богд уулыг зорих автобус Сүхбаатарын талбайн автобусны буудлаас хөдөлж, Богд хан уулын энгэр хүртэл явдаг болжээ.  “Автобус өглөө 6.40 цагт эхэлж, орой 22.00 цаг өнгөртөл үйлчилдэг байна. Амралтын өдрүүдэд хүн ихсдэг ч ажлын өдрүүдэд ачаалал бага. Дөнгөж үйлчилгээнд явж эхэлсэн болохоор хүмүүс буудлаа мэдэхгүй төөрөх явдал гарч байна. Сүхбаатарын талбайгаас 10 гаруй буудал явдаг. Нэг талдаа 70 минут явна. Богд хан уулын чиглэлд зургаан автобус 11 минутын зайтай үйлчилж байна. Ажлын өдрүүдэд заримдаа хоёр, гурван хүнтэй явах тохиолдол бий. Түгжрээнд орчихоор автобус хүлээлгийн зай 15-20 минут байх шиг байна. Иргэд смарт картаа дараад зорчино. Бусад автобустай яг л адилхан дамжин сууж болно. Ер нь Богд уул руу явган аялал хийж байгаа хүмүүс их явж байгаа харагддаг талаар автобусны жолооч ярьжээ.

Богд уул руу автобус явж эхэллээ зурган илэрцүүд

 


Богд уулруу Сүхбаатарын талбайгаас автобус явж байна
2020-01-20 09:50:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 1
  • 0
  • 2
  • 2
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0