Бямба, 2024-04-20
Онцгой байдлын алба хаагчдад төрийн дээд цол, одон, медаль гардуулна

Онцгой байдлын албаны алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нэг томоохон илрэл нь 18 жилийн хугацаанд 24301 хүний амь нас, 572.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Онцгой байдлын байгууллагын түүхт 18 жилийн ойн энэ өдөр албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг иргэдэд танилцуулж, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэх, албаны хэмжээнд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийг танилцуулах алба сурталчлах өдөрлөг “Сүхбаатар”-ын талбайд болох бол ойн баярын хурлын арга хэмжээ Соёлын төвд зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Онцгой байдлын алба байгуулагдсаны 18 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 10:00 цагаас цэргийн дээд цол, 11:00 цагаас төрийн дээд цол, одон, медаль гардуулна. 12:00 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулагдах баярын хуралд оролцоно. 


Онцгой байдлын алба хаагчдад төрийн дээд цол, одон, медаль гардуулна
2022-06-20 11:09:05
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0