Лхагва, 2024-04-24
Хүй долоо худаг руу зорчигч тээвэрлэх автобус зөвхөн картаар үйлчилнэ

Хүй долоон худаг руу Төв цэнгэлдэх хүрээлэн, Боловсролын их сургууль, Таван шараас нийтийн тээврийн автобусаар үйлчлэх юм. Үйлчилгээний хөлс 1500 төгрөг бөгөөд төлбөрийг зөвхөн картаар төлнө гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн буюу Гандийн гудамжны автобусны зогсоолоос 10 автобус долоон минут тутамд, долдугаар сарын 13-ны өдөр хотын төв “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 06:00 цагаас  их багтаамжийн таван автобус 10 минут тутамд “Хүй долоон худаг” руу 1500 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

Мөн долдугаар сарын 11-15-нд Хүй долоон худгийн шөнийн арга хэмжээнд зориулж 18:00-03:00 цагийн хооронд зургаан автобус “Таван шар-Хүй долоон худаг” чиглэлд үйлчилнэ.

Эх сурвалж: НЗДТГ


Хүй долоо худаг руу зорчигч тээвэрлэх автобус зөвхөн картаар үйлчилнэ
2022-07-08 09:05:11
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0