Пүрэв, 2024-03-28
"Яаралтай тусламжийн 101, 102, 103, 105 дугааарын утас хэвийн ажиллаж байна"

ЦЕГ-ын харьяа Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд сүлжээний  гэмтэл гарсны улмаас яаралтай тусламжийн дуудлага хүлээн авах утаснууд тодорхойгүй хугацаагаар ажиллах боломжгүй болсон тухай мэдээлэл өчигдөр /2022.07.17/ цахим сүлжээнд цацагдсан.

Энэ талаар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс "Яаралтай тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авах тусгай зориулалтын 101, 102, 103, 105 дугаарын утаснууд хэвийн ажиллаж байгаа. Иргэдээс хүлээн авсан дуудлагыг дамжуулах, шилжүүлэх үйл ажиллагаа тус төвд гарсан сүлжээний гэмтлийн улмаас доголдсон тул анологи буюу нөөц сүлжээнд холбон дуудлага, мэдээлэл авч байна. Гэмтлийг завсарлахаар шуурхай ажиллаж байна" гэж мэдэгдсэн.

Сүлжээний гэмтлийг өчигдөр /2022.07.17/ 23:40 цагт засварлаж хэвийн ажиллагаанд оруулжээ.

Эх сурвалж: Мэдээлэл, шуурхай удирдлагын төв


"Яаралтай тусламжийн 101, 102, 103, 105 дугааарын утас хэвийн ажиллаж байна"
2022-07-18 09:52:49
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ