Баасан, 2024-03-29
Яармагийн замын хойд урсгалын хөдөлгөөнийг тав хоногийн өмнө нээлээ

Яармагийн замд нүхэн гарц байгуулахтай холбоотойгоор замын хойд талын урсгалыг наймдугаар сарын 11-н хүртэл хаахаар төлөвлөсөн.

Тодруулбал, 

  • Наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн,
  • Наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөний зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулахаар төлөвлөж байв.

Тэгвэл нүхэн гарц барих ажлыг түргэвчлүүлж, хаасан замыг хугацаанаасаа тав хоногийн өмнө буюу наймдугаар сарын 6-нд нээсэн байна.

Харин өнөөдрөөс урд талын урсгалын хөдөлгөөнийг хязгаарлан, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байна гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Яармагийн замын хойд урсгалын хөдөлгөөнийг тав хоногийн өмнө нээлээ
2022-08-08 10:44:37
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0