Пүрэв, 2024-04-25
НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 12-нд явагдана

 

НӨАТ-ын сугалааны шууд тохирол аравдугаар сарын 12-ны 13:00 цагт явагдахаар болсныг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ удаагийн тохиролд 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлж урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой. Түүнчлэн, сугалааны тохирлыг Ebarimt аппликэйшний сугалаа цэсээр шууд үзэх боломжтой болсон байна. Ингэхдээ “EBARIMT APP”-ыг update хийж шинэчлэх шаардлагатай аж.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

  • 3 орон таарвал 40,000 төгрөг
  • 4 орон таарвал 60,000 төгрөг
  • 5 орон таарвал 100,000 төгрөг
  • 6 орон таарвал 500,000 төгрөг
  • 7 орон таарвал 5,000,000 төгрөг
  • 8 орон таарвал 10,000,000 төгрөгийн урамшуулал авах юм.

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 12-нд явагдана
2022-09-29 09:04:58
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ