Баасан, 2024-04-26
Энхтайваны гүүрний баруун урд хэсгийн явган замыг өргөтгөж, дугуйн зам тавина

Энхтайваны гүүрний баруун урд талын явган замыг өргөтгөх ажил хийгдэж эхэлжээ.

Тодруулбал, тус гүүрний явган замын дунд байсан хашлагыг буулгасан бөгөөд баруун урд талд өргөн явган, дугуйн замтай болгоно гэж Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа мэдээлэв.

 

 

 

 

 

Ташрамд дурдахад, Улаанбаатар хотын 13 байршил дахь нийт 16.6 км гудамжинд 80,000 ам метр явган хүний болон дугуйн замын ажил хийхээр төлөвлөжээ. Үүнээс найман байршилд 41,000 ам метр явган хүний замыг засаж, шинэчилсэн гэдгийг албаныхан өмнө нь хэлж байв


Энхтайваны гүүрний баруун урд хэсгийн явган замыг өргөтгөж, дугуйн зам тавина
2022-10-25 12:53:08
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ