Пүрэв, 2024-04-25
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг ням гарагт нээнэ

​Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт ашиглалтад орно. Тодруулбал тус замын бүтээн байгуулалт хоёр урсгал тусдаа байдаг бөгөөд эхний урсгал хоёр чиглэлээр ирэх долоо хоногт нээгдэхэд бэлэн болсон байна. Зам тээвэр, хөгжлийн яамнаас өгч буй мэдээллээр Дарханы замын бүтээн байгуулалт 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. 2023 онд багтаж 100 хувь гүйцэтгэж дуусахаар төлөвлөж байна гэлээ.​

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан: Дарханы замын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зохион байгуулалтын зарим алдаа дутагдлын улмаас удаашралтай явж ирсэн. Энэ амралтын өдрөөр буюу бүтэн сайн өдөр гэхэд Дарханы авто замын хоёр урсгалыг нээнэ. Өнөөдрийн байдлаар 500 орчим метр замын хучилтыг хийж дуусгавар болно. Ирэх өдрүүдэд замын тэмдэг тэмдэглэлийг хийснээр Дарханы чиглэлийн авто замын хоёр урсгалыг ням гарагт албан ёсоор нээхээр болж байна. ​


Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг ням гарагт нээнэ
2022-10-27 08:46:35
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ