Баасан, 2024-04-19
Согтуу жолооч урсгал сөрж, автомашин мөргөжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн урд талын автозамын зорчих хэсэг хоёр автомашин мөргөлдөж, автомашины бүхээгт нэг хүн хавчуулагдсан осол гарчээ. 

Тодруулбал Нийслэлийн аврах ангийн алба хаагчид энэ сарын 7-ны өдрийн 00:26 цагт ослын дуудлага хүлээн аван ослын газар очиход иргэн Б /39 нас, эрэгтэй/ Кантер загварын бага оврын ачааны автомашиныг согтуугаар жолоодож явахдаа эсрэг урсгалд орж, урдаас ирж явсан “Приус 30” загварын суудлын автомашиныг мөргөж, автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан байна.

Албан хаагчид 17 минут ажиллан тухайн иргэнийг эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.


Согтуу жолооч урсгал сөрж, автомашин мөргөжээ
2022-11-07 11:04:11
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0