Пүрэв, 2024-04-25
Эрээн хотод ковидын нэг тохиолдол илэрсэн тул гурван өдрийн хөл хорио тогтоожээ

БНХАУ-ын Эрээн хотод КОВИД-19-ийн нэг тохиолдол илэрчээ. Үүнтэй холбогдуулан тус хотын Шуурхай штабын 2022 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн шийдвэрээр тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулар зорилгоор энэ сарын 10-12-ны өдрүүдэд хөл хорионы дэглэм тогтоож, хотын нийт иргэдээс шинжилгээ авах шийдвэр гаргаад байна. Заасан хугацаанд хотоос гарах шаардлагатай бол харьяа дүүргийн тодорхойлолт, 48 цагийн дотор хоёр удаагийн сөрөг гарсан шинжилгээний хариутай байхыг шаардлага тавьжээ.

Мөн бага дунд сургуулиудын танхимын хичээлийг түр зогсоож, цахимд шилжүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг хийв. Энэ хугацаанд улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа ч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгчдийг тус хугацаанд гаалийн баталгаат хашаа руу нэвтрэхийг хориглосон байна. 

Эх сурвалж: zsel.nmgcyy.com.cn 


Эрээн хотод ковидын нэг тохиолдол илэрсэн тул гурван өдрийн хөл хорио тогтоожээ
2022-11-10 13:30:44
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0