Бямба, 2024-04-20
БНХАУ-ын Хөх хот руу зорчих иргэдийн анхааралд

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод коронавируст халдвар /Ковид-19/-ын тархсанаас 2022 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн иргэдийн болон нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон бөгөөд энэхүү хязгаарлалт цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.

Иймд Улаанбаатар – Хөх хот чиглэлийн нислэгээр тус хотод очсон зорчигчид Хөх хотоос өөр хот руу зорчих боломжгүй тул нөхцөл байдлыг сайтар судалж, дараагийн хот руу зорчих галт тэрэг, нислэгийн тасалбарыг баталгаажуулсны дараа зорчихыг зөвлөж байна.

Түүнчлэн, консулын асуудлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудтай дараах шуурхай утсаар холбогдох боломжтой. 

1. Бээжин хот дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс +86 17600787323
2. Шанхай хот дахь ЕКГ +86 13122656261, +86 13162982596
3. Хөххот дахь ЕКГ +86 17678002262
4. Манжуур хот дахь Консулын газар +86 15734851884
5. Эрээн хот дахь Консулын газар +86 17547964334 

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар  


БНХАУ-ын Хөх хот руу зорчих иргэдийн анхааралд
2022-11-10 13:52:51
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0