Баасан, 2024-04-26
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна.

2023 оны 02-р сарын 02-ны 20 цагаас 2023 оны 02-р сарын 03-ны 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй,цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, тал, хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -31…-36 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -26…-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9…-14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -15…-20 градус, бусад нутгаар -20…-25 градус, өдөртөө Увс нуурын хотгороор -22..-27 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13…-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3…+2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.


Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна
2023-02-03 12:29:12
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ