Пүрэв, 2024-04-25
Галыг бүрэн унтраалаа

Нийслэлийн Онцгой байдлын газарт 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21:56 цагт Баянгол дүүргийн  16 дугаар хороо, Туулын 2 дугаар гудамжинд гэр хаус шатаж байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллан, галыг бүрэн унтраалаа.
 
Дуудлагын дагуу очиход иргэн Г-ын 14х30 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн дээврийн хэсэг, 5 ханатай 2 гэр тус тус шатаж байсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Галыг бүрэн унтраалаа
2020-02-06 09:25:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ