Бямба, 2024-04-20
Засварын газарт гал гарч 12 автомашин шатжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны “Туул”-ын 17 дугаар гудамжинд энэ сарын 8-ны өдрийн 00.54 цагт иргэн М-ийн 11х18 метрийн хэмжээтэй авто засварын газарт гал гарч дотор нь байсан 12 суудлын автомашин иргэн Э-ын 6х10 метрийн хэмжээтэй байшин, иргэн Г-ийн 5 ханатай гэр шатжээ.
 
Дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 16 алба хаагч, 4 автомашинтай 1.5 км зам туулан 00:58 цагт очиж 1 цаг 50 минут, Хан-Уул дүүргийн  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 01:09 цагт очиж 30 минут ажиллаж тус тус унтраасан байна.
 
Галд өртсөн автомашины эзэмшигч болон улсын дугаарыг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.
 
Иймд иргэд, олон нийт гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах, аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгож байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
 
 

Засварын газарт гал гарч 12 автомашин шатжээ
2020-02-10 09:20:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0