Мягмар, 2024-05-28
Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 20-нд эхэлнэ

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2023 оны есдүгээр сарын 20-22-ны хооронд зохион байгуулахаар товложээ. Энэ удаагийн шалгалтын бүртгэлийг наймдугаар сарын 16-наас эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод 1604 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлээд байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар уг шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулагдсан. Улмаар энэ онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг товлон зохион байгуулж байна. Энэ удаагийн буюу гуравдугаар улирлын ерөнхий шалгалтыг нийслэлийн нутгийн захиргааны Яармаг дахь цогцолборт зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлөөс бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 20-нд эхэлнэ
2023-09-19 13:35:25
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0