Баасан, 2024-04-26
ААН-үүд орон нутгаасаа авсан гэрчилгээгээр экспорт, импорт хийхээр боллоо

МХЕГ:

МХЕГ-ын даргын А-164 тушаалын хүрээнд Засгийн газраас төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд ААН-үүд аймаг, орон нутгаасаа гэрчилгээгээ авах тогтоолыг баталсан. Уг тогтоол өнөөдрөөс /07.01/ эхлэн хэрэгжиж эхэллээ. Улсын нийт 16 боомт дээр ААН-үүд тухайн аймаг, орон нутгаасаа авсан гэрчилгээгээр экспорт, импорт хийнэ. Хятадаас орж ирдэг загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг 07.07 хүртэл хязгаарлалт тавьсан ба бусад жимс, жимсгэнэ гэх мэт хүнсний бүтээгдэхүүнд хязгаарлалт тавиагүй гэлээ.  

41 мянган тонн хүнсний ногоо импортоор ирсэн ба гарал үүсэл нь тодорхой, шинжилгээний гэрчилгээтэй оруулж ирж байна. Хилийн боомтоор зорчигчийн хөдөлгөөн байхгүй, зөвхөн ачаа тээврийн жолооч нар хөдөлгөөн хийж байна. Мөн маргааш эхлэх ЭЕШ-ын ариутгал халдваргүйтгэлийн талаар мэдээлэл өглөө.  Энэ жил нийт 30902 хүүхэд ЭЕШ өгөх ба нэг хүүхэд 3 шалгалт өгнө гэж тооцвол 100 мянган орчим хүүхдийн хөдөлгөөн гарна. Тиймээс уг шалгалтад зориулж УОК-оос түр журам гаргасан. Улсын хэмжээнд 85 байранд шалгалт авна. Зохион байгуулалтын хувьд янз бүр байгаа ба шаардлага хангахгүй анги танхим бас байна.


ААН-үүд орон нутгаасаа авсан гэрчилгээгээр экспорт, импорт хийхээр боллоо
2020-07-01 10:24:10
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ