Баасан, 2024-04-26
Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн FORBES сэтгүүлд 10 сая төгрөгөөр ярилцлага өгч тансаглажээ

Дарга нар төсвийн мөнгийг үр ашиггүй зарлагаддаг жишгийг Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн үргэлжүүлжээ. Тэрээр "Таймс медиа корпорейшн" ХХК-аас эрхлэн гаргадаг Forbes сэтгүүлд 10.0 сая төгрөгөөр ярилцлага өгчээ. Уг мөнгийг 2019 оны 12 дугаар сарын 1-ны өдөр Монгол банкнаас ярилцлага нийтлүүлсний төлбөр хэмээн 10.0 сая төгрөгийг Таймс медиа корпорейшн ХХК-ийн данс руу шилжүүлжээ.

Мөн тус банкнаас "Нэйшнэл ньюс корпорэйшн" ХХК-ийн данс руу 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдөр дотоод зар сурталчигааны зардал нэрээр 8.0 сая төгрөгийг шилжүүлээ.

"Таймс медиа корпорейшн" ХХК болон  "Нэйшнэл ньюс корпорэйшн" ХХК нь Худалдаа хөгжлийн банкны мэдлийн компаниуд юм байна. 


Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн FORBES сэтгүүлд 10 сая төгрөгөөр ярилцлага өгч тансаглажээ
2020-09-30 15:48:10
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ