Пүрэв, 2024-04-25
Санхүүжилтгүй тул ихэнх банк зургаан хувийн зээл олгож эхлээгүй байна

УИХ-ын чуулганы өнгөрсөн Баасан гариг /2020.10.16/-ийн хуралдаанд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Аравдугаар сарын 16-наас арилжааны банкуудаар дамжуулан ипотекийн зургаан хувийн зээл олгож эхэлсэн"  хэмээн мэдэгдсэн. Өмнө нь 1.5 сая төгрөгийн цалинтай хүнд ипотекийн найман хувийн зээлд хамрагдах эрх үүсдэг байсан бол хүүг хоёр хувиар бууруулснаар өрхийн орлого нь нэг сая төгрөг байхад зээл авах нөхцөл бүрдсэн нь зорилтот бүлгийнхнийг ипотекийн зээлд хамруулах боломж руу ойртож байгаа гэж тодотгосон. 
 
Мөн өчигдрийн байдлаар 38 хүнд 2.5 тэрбум төгрөгийн зээлийг зургаан хувийн хүүтэй олгосныг онцолсон юм.  Тиймээс бид ямар банк хамгийн түрүүнд ипотекийн зургаан хувийн зээл олгож эхэлсэн бэ гэдгийг тодруулах зорилгоор банкуудын эдийн засагчидтай холбогдоход "Санхүүжилтгүй тул ипотекийн зургаан хувийн зээл олгоогүй байна" гэжээ. 

Санхүүжилтгүй тул ихэнх банк зургаан хувийн зээл олгож эхлээгүй байна
2020-10-20 13:36:50
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ