Баасан, 2024-03-29
Банкууд зээлийн мэдээллийн сангийн лавлагааг цахимаар олгоно

Монголбанкнаас 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр арилжааны банкуудад Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны талаар албан тоот хүргүүлжээ.
 
Уг албан тоотод зээлийн мэдээллийн сангийн лавлагаа авах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж, харилцагчид бүрэн баталгаажуулалт хийсний үндсэн дээр лавлагааг цахимаар олгож ажиллах чиглэлийг өгсөн.
 
Иргэн, ААН-ийн зүгээс зээл, зээлтэй адилтгах бүтээгдэхүүн, үйлчилгээнээс бусад зорилгоор Зээлийн мэдээллийн сангийн лавлагааг банкуудаас биечлэн авдаг зохицуулалт өмнө нь үйлчилж байсан. Харин улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед банкууд цахимаар үйлчилгээ үзүүлж байгаа тул энэ нь зээлийн мэдээллийн лавлагааг хэвийн авах боломжийг бүрдүүлж буй юм.

Банкууд зээлийн мэдээллийн сангийн лавлагааг цахимаар олгоно
2020-11-18 12:52:06
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0