Лхагва, 2024-04-24
УИХ-ын гишүүд Японоос авах 233 сая ам.долларын зээлээс иргэд, ААН-үүдэд тараах санал гаргалаа

Япон улсаас авах хөнгөлттэй зээлийн асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ц.Цэрэнпунцаг нар Японоос авах 233 сая ам.долларын зээлээс тодорхой хувийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгөх санал гаргалаа. 
 
УИХ-ын гишүүн Ц.Туваан "Зээлийн зарцуулалт нь төсвийн алдагдал нөхөхөөр болж байна. 233 сая ам.доллар гэдэг нь ойролцоогоор 700 тэрбум төгрөг болно. Үүнийг иргэдэд тараавал ойролцоогоор 800 мянга гаруй төгрөг оногдох юм билээ. Энэ нь иргэдийн орлогыг дэмжихээс гадна үндэсний үйлдвэрлэлийг давхар дэмжинэ шүү дээ. Эсвэл тус зээлийг эрүүл мэндийн салбар, хөдөө аж ахуйн салбарт зарцуулмаар байна. Төсвийн алдагдлыг нөхөж зээлийг үрэн таран хиймээргүй байна. Ерөнхий сайд мөнгө байвал хамаагүй иргэдээ тараана гэж хэлсэн. Хэлсэн амандаа хүрэх хэрэгтэй" гэв.
 
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг мөн адил энэхүү зээлээс иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд тараах боломж нь байгаа эсэхийг Сангийн сайдаас тодрууллаа. 
 
Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Засгийн газраас коронавируст халдварын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд зарцуулагдана. Нийт 25.0 тэрбум иений /ойролцоогоор 233.0 сая ам.доллар/ яаралтай тусламжийн санхүүжилтийг олгох юм байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа  шимтгэл 0.1 хувь, санхүүжилтийг ашиглах хугацаа нэг жил байна гэж Сангийн сайд хэллээ. 

УИХ-ын гишүүд Японоос авах 233 сая ам.долларын зээлээс иргэд, ААН-үүдэд тараах санал гаргалаа
2020-12-03 13:10:55
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-18 00:28:38
    ?????: АРД ТҮМЭНД ХЭРЭГГҮЙ ЭЭ,НААД ТӨРД ГАРСАН ЛУЙВАРЧИД ЧИНЬ ӨЛСӨЖ БГАА НААДУУЛ АА Л БОД БИД БОЛЖ БНАА СУРЧИХСАН ЮМ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-18 00:28:13
    ?????: АРД ТҮМЭНД ХЭРЭГГҮЙ ЭЭ,НААД ТӨРД ГАРСАН ЛУЙВАРЧИД ЧИНЬ ӨЛСӨЖ БГАА НААДУУЛ АА Л БОД БИД БОЛЖ БНАА СУРЧИХСАН ЮМ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-07 01:12:55
    irgen: Арчаагүй царайлсан , нэр нүүрээ боддоггүй дандаа гуйлга гуйж амьдрах, тэрнээсээ хулгай хийсэн амьтад юм даа Төр эрх барьж байгаа гэх хүмүүс