Лхагва, 2024-04-24
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа цахим уулзалт хийв

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинтэй 2021 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр цахим уулзалт хийлээ. Уулзалтаар “Бадрах Энержи” ХХК-ийн үйлдвэрлэлийн туршилтын төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Тавантолгой төслийн цаашдын хөгжлийн талаар санал солилцсон юм. Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “Бадрах Энержи” компанийн хэрэгжүүлж буй төслийг урагшлуулахад анхаарч ажиллаж байгааг тэмдэглэв. Үндэсний баялгийн сангийн тухайд дэлхийн томоохон үндэсний баялгийн сангуудын талаар сайтар судалгаа хийж, хуулийн төслийг боловсруулсан талаар Д.Хаянхярваа хэлэв. Цаашилбал Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Тавантолгойн цахилгаан станц барихаар тусгасан бөгөөд энэхүү төсөлд гадаадын хөрөнгө оруулалтыг татан оруулах нь чухал болохыг онцолсон.

Элчин сайд Филипп Мэрлин ярианыхаа эхэнд “Бадрах Энержи” ХХК-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийг урагшлуулах тал дээр хүчин чармайлт гаргаж буйгаа хэлэв. Түүнчлэн, Франц Улсад Үндэсний баялгийн сан байдаггүй ч маш урт хугацааны тэртээгээс төрийн сангууд болон үндэсний хуримтлалыг хариуцан ажиллаж ирсэн өндөр туршлага бүхий томоохон байгууллагууд байдаг гэдгийг дурдав. Тэрбээр уулзалтын үеэр Францын зарим компаниуд Тавантолгой төсөлтэй санхүүжилтийн схем байгуулах тал дээр туршлагаа хуваалцан хамтран ажиллах боломжтой болохыг тэмдэглэв.


“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа цахим уулзалт хийв
2021-05-01 12:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0