Бямба, 2024-04-20
"Эрдэнэс Алт ресурс" ХХК төсвийн хэмнэлт гарган ажиллав

“Эрдэнэс алт ресурс” ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр цахимаар Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлаа зарлан хуралдууллаа. Уг хурлаар компанийн 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл, санхүүгийн үйл ажиллагааны аудитын тайлан, 2020 оны төсвийн гүйцэтгэл зэргийг авч хэлэлцэв. Компанийн тайлан, төлөвлөгөө, үйл ажиллагааны мэдээллийн дараа ТУЗ-ийн зүгээс санал нэгтэйгээр компанийг хангалттай ажилласан гэж дүгнэлээ.

“Эрдэнэс алт ресурс” ХХК 2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн өгсөн зөвлөмжийн дагуу төсвийг 40 орчим хувийн хэмнэлттэй ажиллажээ. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн санхүүгийн тайлан ил тод, зөрчилгүй, хэмнэлт болон үйл ажиллагааны гүйцэтгэл сайн байсныг харгалзан  тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайханы хөдөлмөрийн гэрээг нэг жилээр сунган ажиллуулахаар болж, төлөвлөсөн ажилд нь амжилт хүслээ.


"Эрдэнэс Алт ресурс" ХХК төсвийн хэмнэлт гарган ажиллав
2021-04-26 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0