Баасан, 2024-04-19
Жеффри Сакс: Монгол Улсын чадавхыг ашиглан тогтвортой хөгжлийн бодлогыг чиглүүлэхэд туслахад бэлэн

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дараагийн уулзалт АНУ-ын эдийн засагч, Колумбийн их сургуулийн тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакстай хийх уулзалт байв. 

 

Уулзалтын үеэр тогтвортой хөгжлийн зорилтууд, хамтарч ажиллах талаар санал солилцсон байна.

Түүний санаачилсан "Тогтвортой хөгжлийн төлөөх санаачилга хөдөлгөөн"-д МУИС болон зарим их, дээд сургууль элссэн байдаг. Энэ хөдөлгөөний хүрээнд Жеффри Саксыг Монгол Улсад урьж, тогтвортой хөгжлийн бодлого болон хэрэгжилтийн талаар, ялангуяа цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал, улс орнууд яаж хөгжих ёстой, хэрхэн хамтарч ажиллах талаар болон Тогтвортой хөгжлийн талаарх бүс нутгийн форумыг Монгол Улсад зохион байгуулах санал дэвшүүлж, их, дээд сургуулиудад лекц унших боломжийн талаар ярилцсан  байна.

Колумбийн их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс "Монгол Улсад буй чадавхыг ашиглан тогтвортой хөгжлийн бодлогыг чиглүүлэхэд туслахад бэлэн. Та бүхний ажлыг дэмжинэ" гэдгээ мэдэгджээ.

АНУ-ын эдийн засагч, Колумбийн их сургуулийн тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс Монгол Улсад очих хүсэлтэй ч боломж гараагүйг хэлсэн байна. Тэрбээр 20 жилийн өмнө Монгол Улсад очиж байжээ.

Жеффри Саксыг дэлхийн шилдэг гурван эдийн засагчдийн нэгд тооцдог.


Жеффри Сакс: Монгол Улсын чадавхыг ашиглан тогтвортой хөгжлийн бодлогыг чиглүүлэхэд туслахад бэлэн
2021-09-21 10:56:15
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ