Пүрэв, 2024-04-25
“Pandora Papers”-ийн ил болгосон оффшор мэдээлэлд Монголоос хоёр улстөрч багтжээ

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ) байгууллага дэлхийн олон орны улстөрчид, төрийн тэргүүнүүдийн оффшор хөрөнгийн мэдээллийг  “Pandora Papers” нэрийн дор Ням гарагт ил болгосон талаар мэдээлсэн

 

The Washington Post, BBC, The Guardian зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын 600 орчим сэтгүүлч оролцож, боловсруулсан энэхүү ажиллагааны дүнд дэлхийн 90 улсын 336 улстөрч, төрийн өндөр албан тушаалтны нууц хөрөнгийг ил болгож буй. Эдгээр 336 улстөрч нь татвараа нуун дарагдуулах замаар, эсвэл татваргүй бүсэд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, мөнгөө хадгалах, бусад компани болон эд хөрөнгийг эзэмшсэн гэсэн үг юм.

Тэгвэл энэ дунд Монголоос хоёр улстөрч багтсаныг доорх зураг харуулж байна. Өөрөөр хэлбэл, Монголын төрийн өндөр албан тушаалтай хоёр хүний нууц хөрөнгийг олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг илрүүлжээ. 
БНХАУ-аас л гэхэд хоёр улстөрч байгаа бол хамгийн олон төрийн өндөр албан тушаалтан Украйн улсаас гаралтай байна. Тус улсаас 38 улстөрчийн нууц хөрөнгийг ил болгожээ. 

"Pandora papers" олж авсан мэдээллийнхээ 4%-ийг л боловсруулаад байгаа аж. Тиймээс одоогоор улс орон бүрээр нарийн мэдээллийг харах боломжгүй буюу зөвхөн ICIJ-ийн гишүүд хандах боломжтой байгаа юм. Цаашид эдгээр мэдээлэл ил болмогц бид мэдээлэх болно.


“Pandora Papers”-ийн ил болгосон оффшор мэдээлэлд Монголоос хоёр улстөрч багтжээ
2021-10-04 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ