Баасан, 2024-04-19
​Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 10.5 сая долларын зээл авна

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Тус зээлийн хэлэлцээрийн хүрээнд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 10.5 сая ам.долларын зээл авах бөгөөд үүнийг вакцинжуулалтад зарцуулах юм байна.

Манай улс ковид цар тахлын үед 90.7 сая ам.долларын зээл, 21 сая ам.долларын буцалтгүй тусламж, нийт 111.7 сая ам.долларыг төвлөрүүлжээ.

Хятадын Вероселл вакцины төлбөрийг барагдуулахын тулд Дэлхийн банкнаас 40, Азийн хөгжлийн банкнаас 5.7, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 10.5 сая, нийт 56 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар төлөвлөжээ. Харин Фпайзер вакцины төлбөрт Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж 15.8, Азийн хөгжлийн банкнаас нэг сая ам.доллар, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 10 мянган ам доллар нийт 16.8 сая ам.долларын төлбөр хийсэн байна. 


​Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 10.5 сая долларын зээл авна
2021-10-13 19:12:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0