Монголбанкнаас банкны салбарын хэмжээнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг “Ятгах тусам нягтал-2021”, “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аянуудад идэвхтэй оролцсон байгууллагуудыг тодруулж, талархлаа илэрхийллээ.
Залилах болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Ятгах тусам нягтал-2021” аяныг Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо, арилжааны банкууд хамтран 2021 оны 7 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 31-нд амжилттай хэрэгжүүлээд байна.
Энэ хүрээнд тус аянд идэвх санаачилгатай оролцсон дараах байгууллагуудыг тодруулж, шагналаа. Тухайлбал,
Арилжааны банкуудаас:
Тэргүүн байр: ХААН банк,
Монголбанкны орон нутгийн хэлтэс, салбараас:
Цагдаагийн байгууллагуудаас:
Мөн түүнчлэн 2012 оноос хойш тэмдэглэж буй “Дэлхийн хуримтлалын өдөр” аяныг энэ жил Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагууд хамтран “Бүгдээрээ хуримтлуулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Аяны хүрээнд жил бүрийн аравдугаар сарын турш арилжааны банкууд болон Монголбанкны орон нутаг дахь салбар, нэгжүүд хуримтлалын ач холбогдлыг таниулах, хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлэх, хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэг болох “тэмээ”-г сурталчлах зэрэг олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг.
“Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аянд идэвх, санаачилгатай оролцсон дараах байгууллагуудыг тодруулж, шагналаа. Тухайлбал,
Арилжааны банкуудаас:
Монголбанкны орон нутгийн хэлтэс, салбараас:
Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Улсын хэмжээнд 2020 оны 11 дүгээр сард нийт хадгаламжийн хэмжээ 17.2 их наяд төгрөг байсан бол 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 18.8 их наяд төгрөг болж, даруй 1.6 их наяд төгрөгөөр өссөн байна. Энэ нь нэг талаар бидний энэхүү ажлын үр дүн юм. Хуримтлал өсөх нь эдийн засагт дархлааг бий болгодог бол банкны секторт эх үүсвэрийг нэмэгдүүлдэг. Эх үүсвэр хүрэлцээтэй байх нь зээлийн санхүүжилтийг өргөтгөх бололцоог олгодгийг бид мэднэ. Хадгаламж өссөнөөр түүний төлөөх өрсөлдөөн буурах, улмаар зээлийн хүүг бууруулах эерэг талтай. Энэ аянд арилжааны банкуудын оролцоо, санаачилга чухал гэдгийг онцолмоор байна” гэдгийг тодотгосон юм гэж Монголбанкнаас мэдээллээ.
| Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг аянуудыг дүгнэлээ |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38