Пүрэв, 2024-04-25
Төв банк долдугаар сард 1.7 тонн үнэт металл худалдан авлаа

 Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/07)

Монголбанк долдугаар сард 1,759.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 9.7 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 12 хувиар буурсан үзүүлэлт байна. 

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 778.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 650 кг үнэт металл тус тус худалдан авчээ.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны 7 дугаар сард дундаж үнэ 185,224.93 төгрөг байв (Зураг 2).

Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ /2022.07/


Төв банк долдугаар сард 1.7 тонн үнэт металл худалдан авлаа
2022-08-03 09:06:48
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ