Пүрэв, 2024-04-25
НӨАТ-ын буцаан олголтыг 1-р сарын 28-наас шилжүүлнэ

Татварын ерөнхий газар 2022 оны НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас шилжүүлж эхлэхээр ажиллаж байна.

Тус газраас 2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татварууд болон авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх эсэх санал асуулгыг ebarimt  аппликейшн ашиглан иргэдийн дунд явуулсан юм.

Тав хоногийн хугацаанд явуулсан санал асуулга өчигдөр дууссан бөгөөд 190 мянга гаруй иргэн нийт 760 гаруй сая төгрөгийн татварыг НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр төлөхөөр мэдүүлжээ. 


НӨАТ-ын буцаан олголтыг 1-р сарын 28-наас шилжүүлнэ
2023-01-26 12:00:20
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0