Бямба, 2024-04-20
ЭЕШ-ын бүртгэлийн хугацааг сунгахгүй

Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг дахин дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгаад байгаа. Тиймээс оюутан сурагчид цахимаар хичээлж байна. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 02-05 хооронд болно. Элсэлтийн ерөнхий шалгалтанд бүртгүүлэхээр хандалт хийсэн  сурагчдын тоо  өнөөдрийн байдлаар  14111 байгаа бол, төлбөрөө төлөөд баталгаажуулсан  6281 сурагч  байгаа аж.   Өмнөх оны төгсөгчдийн хувьд одоогоор 1783 төгсөгч хандалт хийсэн бол 279 төгсөгч албан ёсоор  бүртгүүлсэн байна. ЭЕШ-ийн бүртгэл хэрхэн явагдаж байгаа талаар БҮТ-ийн мэргэжилтэн Б.Баттунгалагаас тодруулахад: 
 
-Энэ жил ЭЕШ өгөх  29555 сурагч байгаа. Энэ нь өмнөх оны  3000 төгсөгч  нэмэгдэж, нийт 32000  төгсөгч  ЭЕШ шалгалт өгөхөөр тооцоолол хийгдсэн.  Шалгалтын бүртгэл Улаанбаатар хотын цагаар  хоёрдугаар сарын 10-аас дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл www.eec.mn хаягаар  явагдана.  Бүртгэлийн хугацааг сунгахгүй.

ЭЕШ-ын бүртгэлийн хугацааг сунгахгүй
2020-03-31 09:35:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0