Лхагва, 2024-04-24
Ё.Баатарбилэг: Сурагчдыг II улирлын дүнгээр нь тооцож, анги дэвшүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын үед сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгах чиглэлийг өгсөн билээ. Энэ хүрээнд өнөөдөр /2020.04.14/ Улсын Онцгой комисс хаалттай хуралдлаа.
 
Тэгвэл хуралдаанаас сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна.
 
Энэ талаар яг одоо Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж байна. Тэрбээр "Улсын онцгой комиссоор шийдвэр гаргалаа. Хичээл, сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл зогсоох шийдвэрийг гаргалаа. Харин зургадугаар сарын 1-н хүртэл теле хичээлийг явуулна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож, анги дэвшүүлнэ. Хүүхэд улираах асуудал гарахгүй. Цэцэрлэг, сургуулийн элсэлтийг наймдугаар сард зохион байгуулна. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлсэн. Цэцэрлэг, сургуулийн халаалтыг дөрөвдүгээр сарын 15-наас зогсоох чиглэл өгсөн" гэх тайлбарыг өглөө. 

Ё.Баатарбилэг: Сурагчдыг II улирлын дүнгээр нь тооцож, анги дэвшүүлнэ
2020-04-14 14:33:22
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0