Баасан, 2024-03-29
Их, дээд сургуулиуд элсэлтээ онлайнаар зохион байгуулна

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд олгож эхэлсэн. 
Энэ дагуу анги танхимын ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, эрүүл мэндийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан зөвлөмжийг баримтлан багш сурагчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан орчин нөхцөл бүрдүүлж, тогтоосон дэглэмийг баримтлан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа талаар Нийслэлийн Боловсролын газар болон дүүргүүдийн Боловсролын хэлтсүүд хяналт тавьж ажиллаж байгаа аж. 
Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-анд нийт 30890 шалгуулагч бүртгүүлсэн. ЭЕШ долдугаар сарын 02-05-ны өдрүүдэд явагдана.  Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг анги, танхимд 12 шалгуулагч сууж шалгалт өгөх болсон. Иймээс шалгалтын байрыг нэмэхээр болжээ. Шалгалтын байранд сонсох чадварын шалгалтын даалгаврыг гүйцэтгэх төхөөрөмжийг байршуулдаг. Харин энэ жилийн хувьд анги танхимыг нэмэгдүүлэх шаардлагатай холбогдуулан англи хэл, орос хэл, монгол хэлний хичээлийн сонсох чадвар сорьсон даалгаврыг  шалгалтын агуулгаас хасах шийдвэрийг гаргасан байна. 
Шалгалтын эцсийн дүнг Боловсролын үнэлгээний төв долдугаар сарын 06-нд мэдээлэх бөгөөд мөн сарын 07,08-ны өдрүүдэд их, дээд сургуулиудын элсэлт онлайнаар зохион байгуулагдах аж. Харин сурагчид тухайн сарын 09,10-нд БҮТ болон төгссөн сургуулиудаасаа ЭЕШ -ын батламжаа авна. 
 

Их, дээд сургуулиуд элсэлтээ онлайнаар зохион байгуулна
2020-05-13 11:35:47
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ