Баасан, 2024-03-29
ЭЕШ Монголын түүх, Англи хэлээр эхэлнэ

Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-өөс өнөөдөр /2020.06.15/ элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-тай холбогдуулан мэдээлэл хийлээ. Өнөөдөр шалгуулагчдын суудлын хуваарь eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д байршиж эхэлжээ. Шалгалт ирэх буюу долдугаар сарын 2-3-ны өдрүүдэд явагдана. Гэхдээ УОК өндөржүүлсэн бэлэн байдлынхаа хугацааг сунгавал ЭЕШ-ын тов хугацааг баталгаажуулах арга хэмжээ авах гэнэ. БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ:
-Тухайн шалгуулагчийг шалгалт авах байр руу нэвтрүүлэхэд тодорхой хугацаа зарцуулах тул суудлын хуваарь дээр нь нарийн хугацаа зааж өгсөн. Сэдэв, даалгавар задрах ямар ч боломжгүй. Шалгалтын дүнг цахимаар шууд дамжуулж, олон нийтэд ил, шууд дамжуулалтын үеэр засалтанд оруулна. Их, дээд сургуулиудын хуваарь сонголтыг цахим болгоно. Их дээд, сургуулийн хуваарь сонгох гэж бөөгнөрөх шаардлагагүй. Аймгуудын төв дээр өмнө нь ганцхан шалгалтын төв байсан бол одоо тухайн аймгийнх нь хүүхдийн тооноос нь хамаарч 2-3 шалгалтын төвтэй болсон.Шалгуулагчид шалгалтын булангаараа дамжин суудлынхаа нарийвчилсан мэдээгээ сайн аваарай гэв. Харин БҮТ-ийн ЭЕШ хариуцсан дарга Л.Ганбат: 
Долдугаар сарын 2-ны өдөр 10:00 цагаас эхлэн Монголын түүх, Англи хэл
Долдугаар сарын 3-ны өдөр Хими, Газарзүй, Нийгмийн ухаан
Долдугаар сарын 4-ний өдөр Биологи, Математик
Долдугаар сарын 5-ны өдөр Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалтууд тус тус явагдана.
Өнөөдрөөс эхлэн шалгуулагчдын суудлын хувиараа eyesh.eec.mn сайтын шалгуулагчийн булангаас харах боломжтой. Үүнд хаана шалгалт өгөх, хэд дугаартай ангид, хэдэн цагт ирэх гэх мэт нарийвчилсан мэдээг нэмсэн байгаа. Эрт ирсэн ч оруулахгүй, хожимдож ирсэн ч оруулахгүй. Яг цагтаа өөрийн орох ёстой хаалгаараа орно. Шалгалтын байр руу орох гурван хэсэгтэй байна. Суудлын хуваарь дээр нь аль хэсгээр орохыг нь зааж өгсөн байгаа. Шалгалтын байран дээр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэрэг дөрвөн бичиг баримттай заавал ирнэ. Шалгалтын байр бүр дээр хоёр тусгай ангийг бэлтгэсэн. Халуурсан, биеийн байдал нь муудсан хүүхдүүдийг энэ ангид оруулна. Нэг ангид дээд тал нь 12 буюу хүүхдүүдийн хоорондын зай 2м байна. Улсын хэмжээнд нийт 85 шалгалтын байран дээр улс орон даяар нэгэн зэрэг шалгалт өгнө. Нийт 10 мянга гаруй хүн энэ жилийн ЭЕШ дээр нэгдсэн зохион байгуулалттай ажиллана. Босго оноо үндэсний хэмжээнд өнгөрсөн жилийнхтэй ижил байгаа. Харин их, дээд сургуулиуд босго оноогоо бууруулж байгаа. Энэ тухай сургуулийн тус бүрийнх нь элсэлтийн журмаас харж болно. Харандаа, баллуур, бээлийг шалгалт бүр дээр нь өгөх юм байна. 

ЭЕШ Монголын түүх, Англи хэлээр эхэлнэ
2020-06-15 12:10:15
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0