Бямба, 2024-04-20
ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ

Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар үргэлжилж байна. 2020 онд Улсын хэмжээнд 30 мянга 902 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Шалгалтыг долдугаар сарын 2-ноос 5-ны хооронд зохион байгуулж байна. Өнөөдөр буюу долдугаар сарын 5-нд физик, орос хэл, монгол хэлний шалгалтыг тус тус зохион байгуулж байна. Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих заавар, зөвлөмжийн дагуу шалгуулагчдыг шалгалтын байранд оруулахдаа бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийж,  суудлын хуваарь дээр тухайн шалгалтыг өгөх шалгалтын байр, шалгалтын байранд ирэх цагийн тов, нэвтрэх хэсгийн дугаарыг тусгайлан урьдчилан заасны дагуу зохион байгуулж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо гаргах, засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан тухайн шалгалтын дараа шалгалтын байр тус бүрээс www.live.eec.mn цахим хаягаар ”LIVE”-аар анхны оноог шууд мэдээлнэ. Шалгалтын шууд засалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй тохиолдолд нөхөж үзэх боломжтой. Боловсролын үнэлгээний төв нь дүн оноог www.eec.mn цахим хуудсанд байршуулна.

ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ
2020-07-05 11:32:17
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0