Бямба, 2024-04-20
Дэлхийн нийт 8,9 сард сургуулиудыг нээхгүй

Дэлхийн нийт 8,9 сард сургуулиудыг нээхгүй гэсэн байр суурьтай байгаа талаар Нью-Йорк хотод байрлах НҮБ-ын төвөөс урьдчилсан мэдээлэл гарсан байна. Өөрөөр хэлбэл наймдугаар сард уг нь барууны орнууд сургууль, цэцэрлэгийн үйл ажилллагааг эхлүүлэх гэж байсан боловч халдварын эрсдэл дэндүү өндөр байгаа учир боловсролын салбарын мэргэжилтнүүд хичээл сургуулийг хойшлуулах эсвэл үр дүнтэй өөр хэлбэрийн сургалтын системийн загварыг яаралтай гаргаж ирэх тал дээр ажиллаж байгаа аж. АНУ, Франц, ХБНГУ, Их Британи, Итали, Канад зэрэг орнууд онлайн сургалтын судалгааг эрчимтэй боловсруулж байгаа юм байна. Дэлхий нийтийг хөгжлөөрөө дагуулдаг гэх эдгээр орнууд хоорондын зайг баримталж хичээлийг эхлүүлэх тал дээр ч одоо маргалдаж байна. Дэлхийн нийт 8,9 сард сургуулиудыг нээхгүй. Харин ч нөхцөл байдлыг харж хүүхдүүдээ хамгаалах чухал үүрэг, чухал шийдвэр эцэг эхчүүдийн өмнө тулгарч эхэллээ. 

Эх сурвалж: https://www.nytimes.com/2020/07/08/nyregion/nyc-schools-reopening-plan.html


Дэлхийн нийт 8,9 сард сургуулиудыг нээхгүй
2020-07-09 08:24:45
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0