Баасан, 2024-04-19
Зориг сан 60 оюутанд сургалтын тэтгэлэг олгоно

Зориг сан ТББ, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран 2020-2021 оны хичээлийн жилд шалгарсан 60 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно. Энэхүү тэтгэлгийг 2006 оноос хойш 15 дахь жилдээ залуучуудад олгож байна. Тус тэтгэлэг нь Монгол Улсын их дээд сургуулиудад амжилттай суралцаж байгаа ч санхүүгийн бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудад дэмжлэг үзүүлэх гол зорилготой юм.  Нийт 15 жилийн хугацаанд 1,200 орчим оюутныг хамрагдаж, тэд бие даасан нийгмийн сайн сайхны төлөөх 160 шахам бичил төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.

Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн онцлог нь сургууль, мэргэжил үл харгалзан дотоодын их, дээд сургуулиудын 2-оос дээш курсийн үндсэн ангид 3.2-оос дээш голч дүнтэй суралцаж буй оюутнууд өрсөлдөх боломжтой. Мөн орон нутгийн болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдээс суралцаж байгаа оюутнуудыг хамруулдгаараа онцлогтой.

Тус оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт нь 2 үе шаттай бөгөөд эхний шатны шалгаруулалтыг тухайн оюутны өөрийнх нь ирүүлсэн материалд үндэслэн явуулдаг бол дараагийн шатнынхыг ганцаарчилсан ярилцлага хэлбэрээр явуулдаг байна. Мөн тэтгэлэгт хамрагдсан оюутнууд хувь хүний хөгжлийг дэмжсэн сургалтуудад хамрагдахаас гадна ажлын байранд бэлтгэх цогц арга хэмжээнд хамрагддаг. Нийт тэтгэлэг авсан оюутнуудын 65 хувь нь ажлын байртай болжээ. Тэтгэлэг гардуулах ёслол 11 сарын 6-нд 14 цагаас Централ тауэрийн 412 тоотод болно

Дэлгэрэнгүй мэдээллийг www.zorigsan.mn хуудаснаас болон buya@zorigfoundation.org хаягаас хүлээн авч болно.


Зориг сан 60 оюутанд сургалтын тэтгэлэг олгоно
2020-11-05 10:37:17
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0