Баасан, 2024-03-29
Л.Энх-Амгалан:Төлбөр авч тэтгэлэгт хамруулж өгье гэсэн хүнийг надад мэдээллээрэй

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Оюутны тэтгэлгийн санг нээлттэй байх зарчмыг баримтална гэдгээ илэрхийллээ. 
 
Салбар яамны зүгээс гадаад төдийгүй дотоодын их, дээд сургуульд суралцагчдад олгодог зээлийн мэдээллийг ил тод болгох гэсэн байр суурьтай байгаа аж.
 
Учир нь БШУ-ны сайдад гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж өгөхийн тулд авлига авдаг талаар иргэнээс гомдол ирсэн байна.
 
Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан  “10000 ам.доллар өгвөл би гадаадын тэтгэлэгт оруулаад өгнө гэж хэлдэг юм байна. Ийм асуудал байгаа бол тэр хүний овог нэр, албан тушаал хаягийг надад хэлээрэй, өргөдлөө надад хаяглаж явуулаарай. Ийм хүн манай яаманд ажиллаж байгаа бол явуулна. Авилгатай тэмцэх газраар шалгуулна. Боловсролын салбарт байгаа авилгыг энэ мэтчилэн арилгахгүй бол сонсож, дуулаагүй их юм байдаг бололтой” хэмээжээ. 
 
10.000 доллар өгвөл би гадаадын тэтгэлэгт оруулаад өгнө гэж хэлдэг юм байна. Ийм асуудал байгаа бол тэр хүний овог нэр, албан тушаал хаягийг надад хэлээрэй, өргөдлөө надад хаяглаж явуулаарай.
 
Ийм хүн манай яаманд ажиллаж байгаа бол явуулна. Авилгатай тэмцэх газраар шалгуулна. Боловсролын салбарт байгаа авилгыг энэ мэтчилэн арилгахгүй бол сонсож, дуулаагүй их юм байдаг бололтой” хэмээжээ.
 

Л.Энх-Амгалан:Төлбөр авч тэтгэлэгт хамруулж өгье гэсэн хүнийг надад мэдээллээрэй
2021-03-01 12:50:23
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-06 19:02:13
    ?????: зөв өө сайн шалга ,авилга авдаг гэдэг нь бараг ил байгаа шүү
Шинэ мэдээ