Пүрэв, 2024-04-18
"Шинээр 22,000 хүүхдийг цэцэрлэгт суралцуулах боломж бүрдсэн. Үлдэж буй 11,000 гаруй хүүхдийг энэ онд багтаан хамруулна"

Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахаар хэрэгжүүлж буй ажлуудаа Боловсрол, Шинжлэх Ухааны яам танилцууллаа. 

Зургаадугаар сарын 1-ний өдөр тооцоолол хийж үзэхэд 34 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, аав ээж, эмээ өвөөгийн гар дээр хүмүүжиж байжээ. Тэдний ихэнх нь хоёр настай хүүхдүүд байв. Харин зуны туршид яам, агентлаг, нийслэл, холбогдох төрийн байгууллагууд хамтран ажилласнаар өнөөдрийн байдлаар тэдний 22 мянгыг нь цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлжээ.

Өнгөрсөн 7 хоногт төвийн зургаан дүүргийн хүртээмж багатай хороодод ажлын хэсэг бүрэлдэхүүнээрээ ажиллав. Одоогоор цэцэрлэгт хамрагдах боломж нь бүрэн бүрдээгүй байгаа 11 мянган хүүхэд байна. Тэдний асуудлыг үлдсэн хугацаанд багтан шийдвэрлэж 9, 10, 11 дүгээр  сар гээд үе шаттайгаар ондоо багтаан цэцэрлэгт хамруулна.

зураг

 

Хүртээмжийг яаж нэмэгдүүлсэн бэ?

  • Удаашралтай барилгын ажлыг эрчимжүүлэв
  • Цэцэрлэгийн зориулалттай барилгын худалдан авна
  • Шаардлага хангасан байр түрээсэлж байна
  • Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэв
  • Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авна
  • Хувьсах зардлыг нэмэгдүүлж олгоно
  • Цомцог гэр төслийг хэрэгжүүлнэ
  • Хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ

Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах хүрээнд дээрх арга хэмжээг зохион байгуулснаас гадна

  • Хамран сургах тойргийг шинээр тогтоов
  • 1000 туслах багшийг бэлтгэв
  • Чанартай тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг богино хугацаанд нийлүүлэх чиглэлээр худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзав
  • Төрийн болон хувийн байгууллагууд сул байр, талбайгаар хангаж эхлэв
  • Нийслэл, цахим, бүртгэл, судалгаа, статистик, барилга, эрчим хүчний байгууллагууд нягт хамтран ажиллаж байна

Тулгамдаж буй асуудал

  • Шинээр ашиглалтад орж буй хотхон, хорооллуудад цэцэрлэг, сургууль төлөвлөөгүй, төлөвлөсөн ч барьдаггүй байдал нь ачаалал үүсгэж байна
  • Хэт ойр, зэрэгцсэн олон том хороолол, хотхоны төвлөрөл нь хүртээмжийг бууруулж байна
  • Хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэд үндсэн болон түр оршин суугчдын бүртгэл хийлгэхгүй байна
  • Хот доторх шилжилт хөдөлгөөнөө иргэд баталгаажуулахгүй байна
  • Төрд байгаа иргэний мэдээлэл зөрөх, тараахгүй байх тохиолдол түгээмэл байна.


"Шинээр 22,000 хүүхдийг цэцэрлэгт суралцуулах боломж бүрдсэн. Үлдэж буй 11,000 гаруй хүүхдийг энэ онд багтаан хамруулна"
2022-08-01 09:54:44
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ