Баасан, 2024-04-19
"Ж.Соронзонгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Оросын тал, УЗ-д хүргэнэ"

Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон өнөөдөр зарим хэвлэл, мэдээллийн байгууллагад ярилцлага өгсөн. Ингэхдээ сэтгүүлчийн хувийн байдлын талаар зохисгүй үг хэлжээ.

Иймд хөдөлмөрийн гэрээг нь цуцлах саналыг Оросын талд хүргүүлэх тухай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.

Тэрбээр "Сурган хүмүүжүүлэгч хүн ийм ёс зүйгүй, бүдүүлэг, дээрэнгүй байж болохгүй. Сайн менежер байж болно. Хууль хяналтынхны сайн хамгаалалттай байж болно. Одоо болно. Энэ хүний хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Оросын тал, удирдах зөвлөлд хүргэнэ" гэв.

Ж.Соронзон захирал сэтгүүлч С.Будрагчаагийн талаар "Манай нэг сурагчийн эцэг, эх над руу "Манай нутгийн залуу байгаа юм. Хөөрхий эцэггүй тул эмээ, өвөө нь өсгөсөн. Ээж нь архичин хүн байдаг. Энэ хүнд өмч байхгүй учраас юу ч хийхээс буцахгүй болжээ, захирал аа" гэж бичсэн. Би ч амьдрал ахуй муутай, ядуу тарчиг өссөн хүүхдийг олон янзаар дуудаад баймааргүй байна. Хуулийн дагуу шалгуулна" гэж ярьжээ.

Сэтгүүлч С.Будрагчаа нь Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус байж болзошгүй асуудлуудаар цуврал нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн. Нэвтрүүлгийг  ЭНД-ээс үзэх боломжтой.

 

 


"Ж.Соронзонгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Оросын тал, УЗ-д хүргэнэ"
2022-09-07 10:09:36
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0