Бямба, 2024-11-09
Уэльсийн гүнж Кэйт хавдраар оношлогдсоноос хойш анх удаа олны өмнө гарав

Уэльсийн гүнж Кэйт энэ оны гуравдугаар сард хорт хавдрын хими эмчилгээ хийлгэж буйгаа мэдэгдсэнээсээ хойш анх удаа олны өмнө ил гарав.

Тэрбээр өчигдөр болсон Чарльз хааны төрсөн өдрийн баярын жагсаалд оролцсон юм.

Энэ талаар Кэйт баасан гарагт өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Эмчилгээний хугацаанд сайн, муу өдрүүд өнгөрсөн ч энэ долоо хоногт гэр бүлийн хамт баярын жагсаалд оролцохдоо баяртай байна” хэмээн мэдэгдсэн.
Уэльсийн гүнж зул сарын баяраас хойш анх удаа олон нийтийн арга хэмжээнд оролцсон нь энэ болсон юм. Энэ оны гуравдугаар сард тэрбээр хорт хавдартай болсноо олон нийтэд зарласан. 

Энэ оны хоёрдугаар сард мөн хорт хавдартай болсноо зарласан Чарльз хаан саяхнаас олон нийтийн арга хэмжээ, төрийн албандаа эргэн ороод буй. Тэрбээр өнгөрсөн жил морь унаж баярын жагсаалд оролцож байсан бол энэ жил сүйх тэрэгтэй оролцжээ. 

Эх сурвалж: ВВС


Уэльсийн гүнж Кэйт хавдраар оношлогдсоноос хойш анх удаа олны өмнө гарав
2024-06-17 09:11:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ