Лхагва, 2024-04-24
Далай лам тарнийн цомог гаргажээ

Далай лам 85 насны төрсөн өдрөө тохиож буй энэ өдөр тарни, хичээлийн цомог гаргажээ.
 
“Дотоод ертөнц” нэртэй цомог “Миний дуртай залбирлуудын нэг” нэртэй дуу бичлэгээр эхлэх бөгөөд Далайн лам үргэлжлүүлэн тарниудыг ардаа аятайгаар цээжээр унших ажээ.
 
Далай ламын Шинэ Зеланд шавь, хөгжимчин Жунель Кунин энэхүү санааг анх гаргаж, түүнтэй 2015 онд гэрээ байгуулжээ. Далай лам саналыг нь зөвшөөрсөнд тэрбээр маш их гайхсан байна.
 
“Надад түүнийг ятгаж үзэх санаа төрсөн” гэж Ж.Кунин Окленд хот дахь гэрээсээ “Reuters” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлээд, түүний хоолойг бичих үедээ өөрийгөө навч шиг чичирч байсан тухайгаа ярьжээ.
 
Ж.Кунин бичлэгүүдийг Энэтхэгийн Дарамсала хот дахь Далай ламын гэрт хийсэн бөгөөд эх орондоо ирснийхээ дараа нөхөр Абрахам болон бусад хөгжимчний хамтаар дуу бичлэгүүд дээр ажилласан байна.
 
Цомгийн сурталчилгааны дүрс бичлэгт Далай ламаас цомог гаргахыг яагаад зөвшөөрсөн талаар асуухад, “Миний амьдралын зорилго бол дэлхий дахины төлөө чадах бүхнээ хийх юм” гэж хариулжээ. 

Далай лам тарнийн цомог гаргажээ
2020-07-07 09:57:45
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0