Баасан, 2024-03-29
Трамп, Байден нар өнөөдөр мэтгэлцэнэ

Есдүгээр сарын 29-ний мягмар гаригт АНУ-д Ерөнхийлөгчид нэр дэвшигчид болох өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний өрсөлдөгч Жо Байден нарын анхны мэтгэлцээн болно. Энэ арга хэмжээ Охайо мужийн Кливленд хотод болно гэж ВВС агентлаг дамжууллаа.
 
Мэтгэлцээнд нэг цаг хагасын хугацаа гаргаж өгсөн бөгөөд энэ хугацаанд хоёр нэр дэвшигч коронавирустэй холбоотой нөхцөл байдал, эдийн засаг, санал хураалтын аюулгүй байдал, Америкийн хотууд дахь эсэргүүцэл зэрэг нийтдээ зургаан үндсэн сэдвээр мэтгэлцэх аж.
Энэ мэтгэлцээнийг Фокс Ньюс телевизийн сэтгүүлч Крис Уоллес хөтлөн явуулж, Америкийн бүхий л томоохон телевизийн сувгууд шууд дамжуулах юм байна.
Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден өмнө нь мэдэгдэл хийхдээ Трамп гадаад дотоод аль ч бодлогыг гүнзгий мэддэггүй, мэтгэлцээнээр унана хэмээж байв. Харин Трамп мэтгэлцээний өмнө хориотой эм бэлдмэл хэрэглэсэн эсэх шинжилгээ өгөхийг өрсөлдөгчдөө хандан уриалж байсан юм. 
 
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын гуравны өдөр болох бөгөөд энэ сонгуулиар тус улсын 46 дахь Ерөнхийлөгч тодрох аж. 

Трамп, Байден нар өнөөдөр мэтгэлцэнэ
2020-09-29 15:03:20
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ