Бямба, 2024-04-20
Жо Байден: Трамп бол Путиний "гөлөг"

Ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп болон Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нарын анхны мэтгэлцээн боллоо. Мэтгэлцээний үеэр нэр дэвшигч Жо Байдены хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
 
Америкийн ард түмэн Ерөнхийлөгчөө сонгосноор Дээд шүүхийн ерөнхий шүүгчид нэр дэвшигчээ тодорхойлох эрхтэй. Америкчуудад тулгамдаж буй олон асуудал тэрхүү шүүгчээс хамаарна. Дональд Трампаас болж 20 сая хүн эрүүл мэндийн даатгалгүй үлдлээ шүү дээ. 
 
 
 
Трампт эрүүл мэндийн асуудлаар ямар ч төлөвлөгөө байхгүй, тэр юу ярихаа ч мэдэхгүй байна. 
 
 
 
 “Ковид-19” халдварын аюулын талаар америкчуудад Д.Трамп анхааруулаагүй. Өөрөө ч тулгамдсан тул юу хийхээ, ямар арга хэмжээ авахаа мэдээгүй. Амны хаалт зүүхийн чухлыг иргэд мэдэж байсан бол 100 мянган америк иргэний амийг аварч болох байсан. Тэд өнөөдөр эсэн мэнд байх байлаа. 
 
Трамп олон тэрбумтны адил цар тахлын үеэр сэтгэл амар байна. Америкийн энгийн иргэдийн амьдрал  хэрхэж буйг тэд ойлгох  ч үгүй. 
 
 
 
  Ерөнхийлөгч Барак Обамагийн засаглалын үеийн эдийн засгийн бүх л ололтыг Д.Трамп салхинд хийсгэсэн. Тэгээд ч зогсохгүй эдийн засгийг сэргээхийн тулд юу ч хийхгүй байна.
 
 
Д.Трампыг төр барих хугацаанд америкчууд илүү ядуу, өвчин зовлонтой, сул дорой болсон. 
 
 
 
Д.Трамп өөрийнхөө үйлдэл, гаргаж буй шийдвэрээрээ эсэргүүцэл, тэмцлийг хурцатгаж, нийгмийг хагалан бутаргаж байна. 
 
 Д.Трамп бол Путиний “гөлөг”. Америк цэргүүдийн амийг хөнөөж байхад тэр В.Путинд юу ч хэлээгүй.
 
 

Жо Байден: Трамп бол Путиний "гөлөг"
2020-09-30 14:34:19
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0