Баасан, 2024-03-29
Халдлагад өртсөн Хятад эмэгтэйд 800,000 ам.долларын хандив цуглав

Ковидоос эхлэлтэй АНУ-д азиудыг ялгаварлан гадуурхах үзэл гаарч, тэдэн рүү халдах явдал их гарч байна. Сан Франциско хотын гудамжинд нэгэн хятад эмэгтэй арьс өнгөөр ялгаварлах үзэлтний халдлагад өртсөн явдал олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм.

Тодруулбал, Шэ Шаожэн хэмээх 76 настай хятад эмэгтэйг зам хөндлөн гарахаар зогсож байхад нь 39 настай цагаан арьст эрэгтэй “Хятад!” гэж хашгираад, нүүрэн тус газарт нь хүчтэй цохижээ. Харин өндөр настай эмэгтэй замын хажууд байсан модыг шүүрч аваад, цагаан арьс эрэгтэйг мөн нэлээд хүчтэй цохиж гэмтээсэн байна. Өндөр настай эмэгтэйн зүүн нүд гэмтэж, өдгөө эмчлүүлж байгаа юм. Гэм зэмгүй өндөр настай эмэгтэй рүү халдсан этгээдийг баривчлан, хэрэг үүсгэн шалгаж байгаа бол хэрэг явдлын бичлэгийг үзсэн хүмүүс хятад эмэгтэйд хандив өгсөөр байна.

Энэ хэргийн бичлэгийг 1,5 тэрбум орчим хүн үзсэн бөгөөд хятад эмэгтэйн ач хүү Жон Чэн саяхан “GoFundMe” платформ дээр эмээгийнхээ эмчилгээний зардалд хандив цуглуулж эхэлжээ. Ердөө ганцхан хоногийн дотор олон мянган хүн нэгдэж, 800 орчим мянга ам.доллар цугларсан байна.


Халдлагад өртсөн Хятад эмэгтэйд 800,000 ам.долларын хандив цуглав
2021-03-20 12:03:44
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0