Баасан, 2024-04-19
Ши Жиньпин гурван жилийн дараа гадаадад айлчилж, У.Хүрэлсүх, В.Путин нартай уулзана

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин энэ долоо хоногт олон улсын тавцанд эргэн ирж байна.

1000 орчим хоногийн турш гадаад айлчлал, уулзалт хийгээгүй байгаа БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин энэ долоо хоногт олон улсын тавцанд эргэн ирж байна. 

Кремлийн мэдээлснээр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар пүрэв гарагт Узбекистаны Самарканд хотод болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дугаар хуралдааны хүрээнд биечлэн уулзах аж.

Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ болон БНХАУ-ын Ерөнхийлөгч нартай гурван талт хамтарсан төсөл болон БНХАУ-д урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээний талаар хэлэлцэх юм байна.

Харин энэ лхагва гарагт Ши Жиньпин Казахстан улсад айлчлах бөгөөд тус улсын Ерөнхийлөгчтэй уулзан хоёр улсын иж бүрэн хамтын ажиллагааг дэмжих талаар санал солилцож, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах аж.

Ши Жиньпиний айлчлалууд нь АНУ-ын эдийн засаг, цэрэг зэвсгийн өсөн нэмэгдэж буй нөлөөллийн эсрэг БНХАУ-ын ашиг сонирхлыг хамгаалж, бүс нутгийнхаа орнуудтай харилцаагаа бэхжүүлэх ажлаа дахин эрчимтэй эхлүүлж буйн дохио гэж шинжээчид үзэж байна. 

Ирэх аравдугаар сард болох БНХАУ-ын Коммунист намын их хурлаар түүний бүрэн эрхийн хугацааг гурав дахь удаагаа сунгах хүлээлттэй байгаа юм. Хурлын үеэр Ши Жиньпин АНУ-ын ноёрхлыг сөрж, дэлхий дахины үйл явдлын өнөөгийн чиглэлийг БНХАУ-ын ашиг сонирхолд таатай байдлаар өөрчлөх алсын хараагаа танилцуулах магадлалтай байна.


Ши Жиньпин гурван жилийн дараа гадаадад айлчилж, У.Хүрэлсүх, В.Путин нартай уулзана
2022-09-15 13:33:39
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0