Мягмар, 2024-04-16
Иран цөмийн зэвсэг бүтээхээр зэхэж байна

Иран хүсвэл хэд хэдэн цөмийн зэвсэг бүтээхүйц хангалттай өндөр баяжуулсан ураны нөөцтэй гэж НҮБ-ын Цөмийн асуудал эрхэлсэн албан тушаалтан сануулав. Энэ анхааруулга Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал хэр өндрөө авсныг харуулж байна. 

Иран хэзээ ч одоогийнх шиг уран баяжуулж байгаагүй. Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх асуудлаарх шинжээчид Ираныг ядаж нэг цөмийн зэвсэг бүтээх хэмжээний, 60 хүртэл хувиар баяжуулсан урантай гэж олон сарын турш хэлж буй. Гэхдээ Иран уг хөтөлбөрөө энхийн зорилготой гэж нотолсоор ирсэн. Энэ нь нэг цөмийн зэвсэг биш, нэлээн хэдэн цөмийн зэвсэг бүтээхүйц болсныг илтгэж буйг НҮБ-ын албан тушаалтан анхааруулж байна.

Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси “Бид туйлын болгоомжтой байх хэрэгтэй. Тегераны өндөр баяжуулсан ураны нөөц их хэмжээгээр өссөн” гэж хэлжээ.

Иран 2015 оны цөмийн хэлэлцээрээр ураны нөөцөө эрс багасгаж, баяжуулах хэмжээгээ 36.7 хувьд хүргэсэн. Гэвч энэ нь өнгөрсөн асуудал болсон. Одоо тэд 60 хувийн баяжуулсан 70 кг урантай гэж Гросси хэлэв. 

Ураны нөөцтэй ч цөмийн зэвсэг хараахан бүтээчихээгүй байна. Гэхдээ аюул хэвээр байна. 1994 онд АНУ-тай цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзах тохиролцоонд хүрсэн Хойд Солонгос өнөөдөр ямар болсныг шинжээчид онцолж буй юм. 

Эх сурвалж: EURONEWS


Иран цөмийн зэвсэг бүтээхээр зэхэж байна
2023-01-27 13:23:21
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ